Наадмын өмнө цэвэр орчныг бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-06-18 00:46:05
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймагт өнгөрсөн сарын нэгнээс эхлэсэн “Цэвэр сайхан орчин” сарын аян үргэлжилж байна. Уг аяны хүрээнд “Хог хаягдлын тухай хууль”-ийг сурталчлах сургалт зөвлөлгөөнийг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хийв.
Энэхүү сургалтын гол зорилго нь хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг иргэдэд хүргэж сурталчлах, эрхзүйн шинэ нөхцлийн дагуу хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгахыг үүсгэгч нь хариуцах, санхүүжилт, урамшууллын шинэ системийг хэрэгжүүлж хэвшүүлэх ажлыг орон даяар зохион байгуулж наадмын өмнө хоггүй цэвэр сайхан орчин бүрдүүлэхэд чиглэсэн байна. Нэг сарын турш үргэлжлэх тус аяны хүрээнд явагдсан уг сургалт зөвлөлгөөний үеэр хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр технологийн “Эко Парк” төслийн танилцуулгыг хийж оролцогчдын саналыг авчээ.
                                                                                                                                                          Б.Норовсамбуу
Related news