Алслагдсан суурин “Салхит” багийн цахилгаан хангамжийг сайжруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Салхит” гуравдугаар багийн “Замчин” хороололд оршин суудаг иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу аймгийн ЗДТГ-аас 20 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгож “Улаанбаатар төмөр зам”-ын Эрчим хүч, усан хангамжийн нэгдүгээр анги 1,5 км цахилгаан дамжуулах агаарын шугам угсрах ажлыг бямба гарагаас эхлүүлэв.
Тус “Замчин” хороололд 68 өрх айл амьдардаг бөгөөд өмнө нь нэг дэд станцаас 220 В-ийн цахилгаан хэлхээгээр эрчим хүчийг авдаг байсан бол энэхүү шинэчлэлтийн ажлыг хийснээр хоёр дэд станцаас 380 В-ийн хүчдэлтэй цахилгаан сүлжээгээр тэжээгдэх боломжтой болж байна. Мөн энэ ажлын хүрээнд тус хороололд гэрэлтүүлгийн ажлыг давхар хийхээр болжээ.

Б.Норовсамбуу