Татварын буцаан олголтын сүүлийн хэсгийг 19-нээс олгож эхлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-17 16:29:33
Дархан-Уул / МОНЦАМЭ / Хувь хүний орлогын албан татварын 2016 оны тайлангаар татварын буцаан олголтыг энэ сарын 19-нээс эхлэж олгохоор болжээ. Энэ тухай тус аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрбээр,“Монгол Улсын хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 16, 24 дүгээр зүйлд заасны дагуу хамрагдах хүсэлтэй иргэдийн тайланг энэ оны хоёрдугаар сарын 16-ныг дуусталх хугацаанд аймгийн Татварын хэлтэс хүлээн авч баталгаажуулснаар нийт 3028 иргэнд 1643.1 сая төгрөгийн хөнгөлөлтийг буцаан олгох жагсаалтыг манай Санхүү, Төрийн сангийн хэлтэст ирүүлсэн.
Аймгийн төсөв оны эхний таван сарын орон нутгийн орлогын гүйцэтгэлээр 920,6 сая төгрөгийн тасалдалтай, орон нутгийн төсөв хүндрэлтэй байгаа хэдий ч нөөц бололцоогоо дайчилж өнгөрсөн сарын хоёронд нэгдүгээр сарын 13-наас өмнө тайлангаа ирүүлсэн 541 иргэний 354,5 сая төгрөгийн буцаан олголтыг эхний ээлжинд олгосон. Харин үлдсэн 2487 иргэний 1288,6 сая төгрөгийг энэ сарын 19-нээс олгож эхэлнэ” гэлээ.
Б.Норовсамбуу 
Related news