Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-17 16:26:53
Дархан-Уул / МОНЦАМЭ / Тус аймагт "Элэг бүтэн Монгол” хөтөлбөр нээлтээ хийснээс хойш аймгийн бүх өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна.
Дархан сумын 9, 10 дугаар багийн иргэдэд өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг “Гэрэлтэй” өрхийн эрүүл мэндийн төвөөр ороход "Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийн хүрээнд оройн 19 цаг хүртэл ажиллаж элэгний гипатит в, с вирусийн шинжилгээг хийж байгаа нь энэ юм. Хөтөлбөрийн эхний үе шат өнгөрсөн сарын 29-нээс эхэлсэн бол энэ сарын 29-нд дуусах аж. 
Б.Норовсамбуу 
Related news