Элсэлтийн ерөнхий шалгалт үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул / МОНЦАМЭ / Ерөнхий боловсролын дунд сургуулийг энэ жил төгсөгчдийн их дээд сургуульд суралцах элсэлтийн ерөнхий шалгалт Дархан хотын “Оюуны-Ирээдүй” цогцолборт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн бол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэв.
Аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын дарга Р.Батжаргал, “Манай аймгийн хувьд энэ жил 1609 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орж шалгалтаа 33-н анги танхимд хуваагдаж өгч буй. Шалгалтын явцыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хяналт тавихын зэрэгцээ тус ажлын хэсэгт эцэг эхийн төлөөлөл оролцож байгаагаараа онцлогтой.
Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ бүртгэлийн баталгаажуулсан хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын бичиг баримт, иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт бүрдүүлж ирэхийг шалгалт авахаас 7-14 хоногийн өмнө хэвлэл мэдээллээр зарласан.
Гэтэл иргэний үнэмлэхээ орхих, хэн нэгэндээ бүртгэлийн хуудсаа даатгах, хоцрох тохиолдол мэр сэр гарлаа. Иймд нийт сурагчид болон эцэг эхчүүд материалын бүрдүүлэлт болон шалгуулагчид өөрийн бүртгэлийн хуудсаа биедээ авч явах, шалгалт эхлэхээс хоёр цагийн өмнө ирж өөрөөс шалтгаалах зүйлсдээ хянамгай байхыг анхааруулж байна. Үлдсэн хоногуудад математик, газарзүй, биологи, нийгмийн тухай мэдлэг, физик, Орос хэлний шалгалт авна” гэв.

Б.Норовсамбуу