Иргэдийн төлөөлөгчдийн санаачилгаар явган хүний гүүр барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-17 16:12:49
Дархан-Уул / МОНЦАМЭ/. Тус аймгийн Дархан сумын хоёрдугаар багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа ИТХ-ын тэргүүлэгч Д.Гантуул, сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагвасүрэн нарын санаачилгаар тус багийн “Ухаа хошуу”-ны хэсэгт явган хүний гүүр байрлууллаа.
Багийн Засаг дарга Б.Бадамханд, “Манай хоёрдугаар баг нь 4464-н хүн амтай, хотоос алслагдсан гэр хорооллын баг. Багийн нутгийн дийлэнх хэсгийг намаг шалбаагтай газар эзлэхийн зэрэгцээ багийн төвийн хажуугаар Хар усны булаг урсдаг. Энд явган хүн гардаг хуучирч муудаад хүн даахын аргагүй болсноос гадна гүүрийн мод нь  доошоогоо шигдчихсэн байсан.
Үүнийг манай багаас сонгогдсон аймаг, сумын хоёр төлөөлөгч санаачлан ийм сайхан гүүртэй болгож өгсөнд багийн иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна” гэв. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Гантуул, “Багийн иргэдтэй уулзах болгонд тавьдаг байсан тэдний хүсэлтийг биелүүлсэндээ баяртай байна. Олон жил ашиглагдаагүй байсан хуучин гүүрийг авч дулааны шугам сүлжээний хуучин төмөр хоолойг ашиглаж явган хүний гүүр байгуулсан нь энэ” гэж ярилаа. 
Б.Норовсамбуу 
Related news