“Ойн гайхамшиг” төв төслөө амжилттай хэрэгжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Монгол орны ой модны генийн сангийн хөгжил, экологийн тогтвортой ойн бүсүүдийг нөхөн сэргээх зорилготой Монгол-Чех улсын хамтарсан "Монгол орны болон орон нутгийн генийн сангийн хөгжил" төсөл тус аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн Домогт хэмээх газарт амжилттай хэрэгжиж хаалтаа хийв.
Хаалтын ёслолд БНЧУ-ын ХАА-н Дэд сайд Патрик Млинарж, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ивана Гроллова, Байгаль орчин, Аялал жуулчлалын дэд Сайд Ц. Батбаяр, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, БОАЖГ-ын дарга Энх-Амгалан нар болон бусад албаны төлөөлөл оролцлоо. Уг төслийн хүрээнд “Домогт шарын гол” ХХК-ийн “Ойн гайхамшиг” төвийг байгуулж 21 га газарт буюу 10-н хэсэгт өөрсдийн ургуулсан суулгацаа тарьжээ. Ингэснээр ойн чанарыг сайжруулах ач холбогдолтой, гаднаас суулгацаа авах биш өөрсдөө тарьж ургуулах боломжийг бүрдүүлсэн аж. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Манай улсад сүүлийн 70 жилийн хугацаанд агаарын температур 2.07 градусаар нэмэгдсэн. Үүний улмаас экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж жилээс жилд ойн сангийн талбайн хэмжээ хумигдаж доройтсоор байна. Иймд ойн тогтвортой менежментийг сайжруулж хөгжүүлэх нь тогтвортой хөгжлийн гол чухалчлах зүйлсийн нэг яах аргагүй мөн. Ойн аж ахуйн тогтвортой менежментийг урт хугацааны туршид хөгжүүлэхэд оновчтой бодлого, орчин үеийн байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи шаардлагатайгаас гадна ойн мэргэжилтэй боловсон хүчний мэдлэг чадварыг сайжруулах нь чухал асуудал. Бидний хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төсөл нь манай хоёр орны ойн салбарын 60 жилийн өмнөх хамтын ажиллагааг сэргээсэн явдал” гэлээ.
Энэ үеэр БОАЖЯ-наас санхүүжүүлэн төслийн талбай дээр гаргасан гүний худгийн нээлтийг хийв. Төслийн удирдагч Рихард Слаби “Монгол орны ойн аж ахуйн салбар хөгжих боломж маш өндөр. Манай төсөл модыг зөвхөн тарьж ургуулахаас гадна тарьсан тарьцаа цаашид хэрхэн хамгаалж арчлах улмаар модоо бэлтгэх арга зүйг эзэмшүүлэх аргачлалыг чухалчилсан” гэв. Тус төсөл хэрэгжсэнээр ойн тогтвортой менежментийн туршлагад нийцүүлж урт хугацааны ойн менежментийг сайжруулж ойн үрийн аж ахуйн хоёр загвар төвийг байгуулснаар ойн судалгаа, хөгжлийн төвийн үрийн лабораторийг Европ стандартад нийцүүлж хөгжүүлэх давуу талууд бий болж байгааг талууд онцоллоо.

Б.Норовсамбуу