Ирэх сарын 1-нээс мөрдөх хуулиудын талаарх нэгдсэн сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Улсын Их Хурлаар батлагдан гарсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нарын баг Хэнтий аймгийн хуулийн байгууллагуудын албан хаагчдад сургалт явуулж эхэллээ.
Тус сургалт нь аймаг бүрт нэгэн зэрэг эхэлж байгаа бөгөөд 5 хоногийн хугацаанд төрийн байгууллагын алба хаагчдад дээрх хуулиудын талаар нэгдсэн мэдээлэл өгөх, цаашид иргэд олон нийтэд хүргэх зорилготой юм байна.
Энэхүү сургалтыг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий Прокурорын газар, Хуульзүй дотоод хэргийн яам, тус аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 200 гаруй төрийн албан хаагчид хамрагдаж байна.

Д.Одонтунгалаг