“Нээлттэй хаалганы өдөр”-өөр сэтгэл ханамжийн судалгаа авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн төв Дархан хотын “Олон улсын худалдааны төв”-ийн гадна талбайд тус аймгийн “Эрчим хүчний байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр”боллоо. Энэ үеэр ДСЦТС ХК-ийнхан хэрэглэгчдийн дуудлагын дагуу цахилгаан эрчим хүчний гэмтэл, засвар үйлчилгээг үнэ төлбөргүй хийж ухаалаг тоолууртай холбоотой болон бусад асуудлаар иргэдэд мэдээлэл өгч мөн санал хүсэлтийг нь хүлээн авч ажиллав.
Харин “Дархан Ус суваг” ХК-ийнхан хэрэглээний цэвэр ус ашигласны төлбөр тооцоо хийж гэрээс сунгаж цэвэр усны тоолуурын гэмтэл, баталгаат ажиллагааг шалгаж шинээр тоолуур суурилуулах үйлчилгээг үзүүллээ. “Дархан Дулааны сүлжээ” ТӨХК нь иргэдийн санал хүсэлтийг авч айл өрхөд халуун усны тоолуур суулгаж ахуйн дуудлагад үнэ төлбөргүй үйлчилж шинэ оны гэрээ хийсэн байна. “ДДС” ТӨХК-ийн Хэрэглэгчийн албаны дарга н.Отгонтуяа: “Манайх өнөөдрийн нээлттэй хаалганы өдрөөр хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг сонсож айл өрхийн бүх дуудлагад үнэ төлбөргүй үйлчлэх шуурхай хэсгийг ажиллуулж байна. Түүнчлэн төлбөр хураалт хийж гэрээ сунгаж хэрэглэгчдээсээ сэтгэл ханамжийн судалгаа авлаа. Бид өнөөдрийн нээлттэй хаалганы өдрөөр ирсэн санал хүсэлтүүдийг нэгтгэн дүгнэж ажил хэрэг болгоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр эргэж мэдэгдэх болно” гэв.

Б.Норовсамбуу