“Дарханы иргэд оюунлаг-Авьяаслаг” дэд хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-06-06 17:22:33
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд аймгийн Боловсрол, Соёл, урлагийн газрын дарга Р.Батжаргал “Дарханы иргэд оюунлаг-Авьяаслаг” аймгийн дэд хөтөлбөр боловсруулснаа танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа: “Дархан-Уул аймаг маань хотын эрх зүйтэй болох үед оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг “Үйлдвэрлэл-Шинжлэх ухаан-Технологийн загвар хот”-ын жишгээр хөгжүүлэх зорилгын хүрээнд уг хөтөлбөрийг боловсруулсан” гэв. Мөн Дэлхий нийтэд “Ухаалаг засаглал”, “Ухаалаг эдийн засаг”, “Ухаалаг үйлчилгээ”, “Ухаалаг орчин” гэж томьёолж иргэдийнхээ төлөө “Илүү сайн хот”-ыг байгуулах нөгөө талаас иргэд нь “Илүү сайн амьдрал”-ыг цогцлоож бүрдүүлэхэд оролцохын тулд илүү юунлаг ухаалаг авьяаслаг байх шаардлага бий болдог. Хөтөлбөрийн хүрээнд хотын иргэн хүний ахуйн болон нийгэм соёлын ойлголт хэм хэмжээг таниулж эзэмшүүлэх, хуулийг чанд сахиж ажил гэр, сургууль дээрээ зөвшөөрөгдсөн арга барилаар тэмцэх нь соёлтой хариуцлагатай иргэний нэг үүрэг гэдэг ойлголт хандлагыг иргэддээ төлөвшүүлэх нь хөтөлбөрийн зорилго юм” гэлээ. Тэргүүлэгчдийн хурал уг хөтөлбөрийг тал бүрээс нь нягтлан хэлэлцэж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм байна гэж үзээд баталлаа.
                                                                                                                                                     Б.Норовсамбуу
 
Related news