Хэнтий аймаг дахь хорих 419-р анги “Бясалгалын өрөө”-тэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь хорих 419-р ангийн Нийгэм, сэтгэл зүйн тасгаас ялтныг нийгэмшүүлэх, сэтгэл зүйн хувьд нөхөн сэргээх, сэтгэл заслын аргаар төлөвшилд нь эерэг нөлөөлөл үзүүлэх зорилгоор бясалгалын өрөөг байгууллаа.
Бясалгалын өрөөг засварлаж тохижуулахад “Хелп” интернэшнл олон улсын байгууллага, “Майдарын гэгээ сан” төрийн бус байгууллага, “Есүсийн гэр бүл” чуулган, “Language learning center” сургалтын төв мөнгөн болон бараа материалын хандив тусламжийг үзүүлжээ. Ийнхүү тус хорих ангид ял эдэлж буй хүмүүжигчид тусгай бясалгалын өрөөнд бие болоод сэтгэлзүйгээ засах, бясалгах боломж бүрдлээ.
Өрөөг албан ёсоор нээх үйл ажиллагаа саяхан болж, нээлтэнд албаны дэд бөгөөд гүйцэтгэх ажил, харуул хамгаалалтын тасгийн дарга, дэд хурандаа Н.Баярсайхан, Цагдан хорих байрны дарга, дэд хурандаа К.Махбат, Нийгмийн ахлах ажилтан, хошууч Б.Баярсайхан, Сэтгэл зүйч, дэслэгч Ш.Амармэнд тэргүүтэй албаны хүмүүс болон аймгийн Цагдаагийн газрын сэтгэл зүйч, ахмад Э.Лхагваа, “Хелп интернэшнл” байгууллагын төлөөлөл, “Language learning center” төвийн захирал Д.Анхилуун нарын зочид оролцов.

Д.Одонтунгалаг