"Замын хөдөлгөөний цагаан толгой-2017" тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудыг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг багаас нь олгох зорилготой "Замын хөдөлгөөний цагаан толгой-2017" тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээнийг Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбах Зөвлөлөөс 1 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн байна. Тэмцээнд Хэрлэн сумын 8 цэцэрлэг, Бэрх хотын цэцэрлэг, Баянхутаг сумын цэцэрлэг зэрэг нийт 10 баг өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Тэргүүн байранд Хэрлэн 1 дүгээр цэцэрлэг шалгарчээ. Харин удаах байруудад Хэрлэн 7 дугаар цэцэрлэг, Хэрлэн 3 дугаар цэцэрлэг, Хэрлэн 4 цэцэрлэгүүд тус тус шалгарсан аж.
"Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зам тээврийн осол гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн арга хэмжээ авч ажилласнаар энэ онд гарсан зам тээврийн осол гэмтлийн тоо өмнөх оныхтой харьцуулахад ижил түвшинд, нас баралт буурсан үзүүлэлттэй байна" хэмээн уг тэмцээнийг хамтран зохион байгуулагч хошууч Р.Цээлхагва ярьлаа.

Д.Одонтунгалаг