Аймгийн ЗДТГ-ын байр “Дугуйн зогсоол”-той боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн ЗДТГ-ын байрны үүдэнд дугуйн зогсоол байгуулав. Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат: “Сүүлийн жилүүдэд манай аймгийн иргэд ажил, сургуульдаа дугуйгаар ирж очих нь нэмэгдсээр байна. Аймгийн Засаг даргын энэ дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан "Эрүүл Дарханчууд", "Спортлог Дарханчууд" аймгийн дэд хөтөлбөрийн нэг хэсэг болгож манай тамгын газар санаачилж урд талбайдаа унадаг дугуйн зогсоол хийж байрлууллаа" гэлээ.
Мөн "Цаашдаа ийм дугуйн зогсоолыг тус аймгийн төрийн болон хувийн хэвшлийнхэн өөрсдийн байгууллагынхаа гадна талбайд байршуулах хэрэгтэй. Ингэснээр эрүүл хөдөлгөөнөөр агаарын бохирдлыг багасгаж замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой” гэдгэигй Ч.Энхбат дарга хэлж байлаа.
Дархан хотын доторх зам талбайн засвар тохижилтын хүрээнд дугуйн зам шинээр байгуулахаар зураг төслийг хийж эхэлсэн аж.
Б.НоровсамбууМөн "Цаашдаа ийм дугуйн зогсоолыг тус аймгийн төрийн болон хувийн хэвшлийнхэн өөрсдийн байгууллагынхаа гадна талбайд байршуулах хэрэгтэй. Ингэснээр эрүүл хөдөлгөөнөөр агаарын бохирдлыг багасгаж замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой” гэдгэигй Ч.Энхбат дарга хэлж байлаа.
Дархан хотын доторх зам талбайн засвар тохижилтын хүрээнд дугуйн зам шинээр байгуулахаар зураг төслийг хийж эхэлсэн аж.