Г.Цэдэндамба:Ахлах ангид монгол бичгийн хичээл заавал оруулах шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл/МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Улсын тэргүүний Дэлгэмөрөн цогцолбор сургуулийн зөвлөх багш, монгол хэлний магистр Г.Цэдэндамбатай уулзаж ярилцлаа. Тэрээр Мөрөн сумын 8 жилийн 3-р сургуульд 1978 онд МУИС-ийг төгсч ирээд ажлын гараагаа эхэлсэн бөгөөд боловсролын байгууллагад 30 гаруй жил ажиллахдаа монголчуудын өв соёл болсон монгол хэл бичгийг түгээн дэлгэрүүлэх талаар олон жил ажиллаж ирсэн хоймор нутгийн шилдэг багш нарын нэг юм.
-Та саяхан төрөлх нутаг Галт сумандаа Т.Дашцэдэн багшийнхаа нэрэмжит эх хэлний олимпиадад оролцоод ирлээ. Энэ удаагийн онцлог юу байв? Явсан сониноосоо манай Хүмүүн бичиг сонины уншигчидтай хуваалцаач ?
-Монгол Улсын гавъяат багш, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Т.Дашцэдэн багшийн нэрэмжит олимпиад түүний төрсөн нутаг олон мэргэдийн өлгий болсон Галт суманд амжилттай зохион байгуулагдлаа. Манай аймгийн Боловсрол соёл урлагийн газраас “Эх хэл-2020” хөтөлбөрийг баталж монгол хэлний хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар батлагдсан төлөвлөгөөний дагуу эх хэлний баярын үеэр энэхүү арга хэмжээ болсон. Энэ удаагийн олимпиадын онцлог бол залуу багш нар их чадваржсан сурагчдаа бэлтгэж буй байдал, хичээл зааж байгаа байдал зэргээс харахад үнэхээр их чадваржсан, мэргэшсэн гэдэг нь харагдаж байлаа. Тус олимпиадад Хөвсгөл аймгийн 16 сумын баг оролцсоноос Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн Монгол хэлний заах аргын нэгдлийн хамт олон бусдыгаа хошуучилж тэргүүлсэн. Мөн Титэм сургууль, Ирээдүй сургуулийн хамт олон амжилттай оролцсон. Энэ дашрамд Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн захиргаа болон монгол хэлний заах аргын нэгдлийн хамт олондоо баяр хүргэж цаашид улам их амжилт гаргахыг хүсч байгааг минь уламжилж өгнө үү ?
-Сүүлийн үеийн эх хэл, бичгийн сургалтын стандарт болон сурах бичгийн агуулга, чанар монгол хүүхдийн онцлогт нийцэх үндэслэлийн хувьд тааруу болсон гэж ахмад багшийн хувьд шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ тухай тодруулвал ?
-Бидний мэргэжлийн монгол хэлний сургалтын стандартууд бол нэлээн хэдэн жилийн өмнө амжилттай сайн хэрэгжиж байсан. Ялангуяа уран зохиолын сургалтын стандартыг боловсруулсан баг бол маш их чанартай сайн хийсэн. Тэр стандартын хүрээнд дагуу хүүхдэд уран зохиолын хичээлийг 2 айн аргаар заахад маш их сонирхолтой үзсэн хичээлүүд нь насан туршид нь мартагдахааргүй яг уран зохиолын амттай шимттэй бүхий л зүйлийг хүүхдэд мэдрүүлж ангилан ялгаж заадаг байлаа. Би энэ чиглэлээр тэтгэвэрт гарахаасаа өмнө гарын авлага, ном товхимолыг гаргаж байсан. Багш уран зохиолын хичээлийг явуулахдаа уйлахад нь уйлж, инээхэд нь инээж яг л дунд нь орж ажиллах стандарт байсан. Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн захирал Жачин багш энэ багийг ахалж тус стандартыг хийсэн. Энэ стандартыг л цаашид хөгжүүлээсэй гэж би боддог. Харин сүүлийн үед 12 жилийн сургалтын цөм хөтөлбөрийн тал дээр би шүүмжлэлттэй ханддаг. Бид өмнө нь 2 цагийн дагуу тэр өгүүллэгийг заагаад эх зохиол дээрээ анализ хийгээд дуусдаг байсан бол өнөөдөр задалж хоёр цагийн хичээлийг 8-10 цаг болгон дэндүү их нарийвчилж байгаа нь үр дүнтэй биш гэж боддог. Мөн уран зохиол дээр эхийн сонголтууд амьдралаас хөндий өөрийнхөө ард түмний зан заншил ёс заншлыг уламжилж ирсэн эх зохиолуудтай танилцуулахын оронд гадаадын зохиолуудыг их түлхүү оруулсан бөгөөд тэр зохиолууд нь олдоц муутайн улмаас багш нар бүрэн эхээр нь олж үзэх боломж муутай байна. Ер нь уран зохиолыг судалдаг эрдэмтэн хүмүүсийн эрдэм судлалын ажлын бүтээлүүдийг дунд сургуульд хүчээр оруулах нь амьдралаас хол хөндий байна гэсэн дүгнэлтийг амьдрал дээр харьцуулж үзсэний үндсэн дээр хийгээд байгаа юм. Монгол хэлний тухайд ч гэсэн нэг үе дүрэмжүүллээ гээд баахан шүүмжлээд эхийн 4 айгаар заана гээд хэрэглэж байсан өмнөх арга бол их боломжийн амьдралд ойрхон байсан. Харин өнөөдөр онол, дүрэм гээд нэгдсэн юм байхгүй болсон. Энэд тэнд амсуурга төдий гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хоолонд хачир ногоо хийж амталдаг шиг нэг онолын асуудлыг энэд тэнд хийсэн байх жишээтэй. Монгол хэлний сургалт шинэ стандартаар зуун хувь эргэсэн. Намайг анх багш болж байхад 1970-аад оны үед хэлний бага нэгжээс эхлээд заадаг байлаа. Гэтэл өнөөдөр янз бүрийн туршилтын нэр дээр тухайлбал кембрежийн боловсрол олгоно гээд хүүхэд бүр дуулдаг, бүжиглэдэг, тоглодог байх ёстой бүх талаар нь зэрэг сургана гээд нэг ангийн 40 хүүхдийг зэрэг шахаж сургалтыг сулруулж байна уу гэсэн бодол надад байдаг юмаа.
-Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуульд монгол хэл бичгийн хичээлийн цаг танагдсан. Ялангуяа ахлах ангид үндэсний бичгийн хичээл ордоггүй. Гэтэл хуулиараа 6-аас дээш бүх ангид тасалдахгүй орох ёстой. Энэ тухай таны бодол ?
-Харин тиймээ. Сүүлийн үед монгол хэл, монгол бичиг, уран зохиолын сургалтыг төр засгаас анхаарч байгаа боловч яг ахлах анги дээр цаг байхгүй байна. Би тэтгэвэрт гарснаас хойш “Эх хэл бичгийн сургалтын төв”-ийг өөрийн санаачилгаар байгуулж ирсэн хүүхдүүдийг элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэж байна. Хүүхдүүдийг ажиглаж байхал зөв бичих дүрмээ сайн мэдэхгүй, монгол бичгээр уншиж чадахгүй ийм л байдалтай болчихсон байгаа нь харамсалтай санагддаг. Тэр болгон багш нарыг нэгтгэж заа гэж хэлж байгаа боловч зааж чадах хэдэн багш байна вэ ? гэдэг асуудал гарна шүү дээ. Шинэ залуу багш нар сургалтын төлөвлөгөөнд цаг ороогүй бол орохгүй юм байна гэж бодоод л орхидог. Энэ нь төгсөлтийн шалгалтанд бэлтгэж байх үед анзаарагддаг юм. Иймээс ахлах ангийн сурагчдад ядаж 7 хоногт нэг цаг яагаад эх хэл бичгийн хичээлийг оруулж болохгүй гэж. Ахмад багш нар туршлагаараа монгол хэл бичиг, уран зохиолыг холбоод авч явж байж болох юм. Харин шинэ төгссөн багш нар бол үнэхээр туршлага дутна шүү дээ. Мөн нөгөө талаас багш нарыг цаас бичгийн ажлаар дарахгүй гэж байсан цаг ард үлджээ. Багш сурагчийн дүн гаргах гэж ямар их бичиг цаастай зууралдаж байнаа. Хэрвээ энэ чигээрээ байх юм бол багшлах хүн олдохоо болино шүү дээ. Шинээр төгссөн багш нарыг хаширтал нь бичиг цаастай ноцолдуулж сурагчидтай ажиллах цаг бэлтгэх чөлөө олдохгүй байна. Энэ тал дээр удирдах байгууллагууд анхаараасай гэж бодож байна.
-Та Хөвсгөл аймаг болон танай сургуулийн эх хэл бичгийн сургалтын түвшинг өнөөдөр ямар байна гэж боддог вэ ?
-Манай сургууль бол олон жилийн түүхтэй ирэх жил 95 жилийн ойтойгоо золгоно. Энэ сургуулиас Хөвсгөлийн бахархал болсон олон алдартан төрсөн. Манай сургуулийн монгол хэлний заах аргын нэгдэл Завхан аймагт болсон олимпиадад хоёрдугаар байрт орсон. Ер нь улс аймгийн олимпиадад тогтмол амжилттай оролцож байна. Манай сургуулийнхан төдийгүй манай аймгийн монгол хэл бичгийн хамт олон багаараа олон амжилтыг гаргаж байгаа манай аймгийн Боловсрол соёл урлагийн газрын хамт олны ажлын амжилт, мэргэжлийн багш нарын ур чадвар, сургалт сайн байгаагийн нэг үзүүлэлт гэж хэлмээр байна. Хөвсгөлчүүд бол эх хэлний мэдлэгээрээ улсад дээгүүр орно гэж би бахархаж явдаг.
-Та бол эх хэл бичгийн хүн хөдөлмөрийн баатар гавъяат багш Т.Дашцэдэн багшийн гарын шавь. Багшийнхаа сургааль, чин сэтгэлийн захиа даалгаварын тухай дурсаач ?
-Манай багш бол маш даруухан хүн байсан. Би ажлын шаардлагаар ар гэрийн шалтгаанаар Шинжлэх ухаан боловсролын яаманд ажиллаж байгаад 1993 оны сүүлээр нутагтаа ирсэн. Энэ үед миний багш өөрийн бичсэн 5 боть номон дээрээ гарын үсгээ зурж Цэдэндамбаадаа дурсгав гэж бичээд “За миний хүү нутагтаа очоод монгол бичгийнхээ төлөө энд хамтран ажиллаж зүтгэж байсан шигээ сайн ажиллаарай. Чи өөрөө удирдан зохион байгуулаад эх хэлээ түгээн дэлгэрүүлнэ шүү яваандаа бид үндэсний бичгээ сэргээн хэрэглэх ажлыг үргэлжлүүлж хийх болно” гэдгийг хэлж байсан. Би өнөөдөр багшийнхаа захиасыг тодорхой хэмжээнд биелүүлж явна гээд баярлаж суудаг. Миний багш бол монгол бичгийг төрийн бичиг болгохын төлөө монгол үндэстний даяаршлын эрин зуунд бусад үндэстнээс ялгарах гол онцлог бол дархлаа бол монгол бичиг гэдгийг ойлгож үүний төлөө хамаг ухамсарт амьдралаа зориулсан чөмгөө дундартал, хөдлөмөрлөж гарын авлага, толь бичиг, бүх зүйлийг зохиосон хүн дээ.
- Та ч гэсэн олон сайхан шавьтай ахмад багш хүн. Шилдэг шавь нараасаа дурьдвал ?
-Тиймээ багш хүн бол шавиараа л бахархдаг. Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Тариалан, Галт, Ханх, Сод-Эрдэм гээд олон газар миний шавь нар ажиллаж байна. Олон сайхан шавиараа бахархаж тэднийхээ амжилтаас урам авах юм даа. Тухайлбал шавь Д.Нямдорж маань МУИС-ийн багш боллоо. Шавь Д.Оюунтунгалаг маань Титэм сургуульд багшилж олон шавь төрүүлж миний багшийн нэрэмжит Галт суманд болсон олимпиадад хамт олноороо их амжилттай оролцож байгааг хараад шавиараа бахархаж омогшиж суулаа.
-Хүмүүн бичиг сонины нийт уншигчдад хандаж ахмад багшийн хувьд юу гэж зөвлөмөөр байна
-Хүн бүр өөр өөр мэргэжилтэй байдаг. Гэхдээ эх хэлээ мэддэг байх хэрэгтэй. Монгол бичгийг төвөгшөөхгүй системийг нь ойлгоод авчихвал сурахад маш амархан. Бидний тархи толгойнд монгол бичгийн дархлаа, дардас бэлэн байгаа учраас монгол хэл, өв соёл, уламжлалаа дээдлэн сурах нь монгол хүн бүрийн үүрэг тул эх хэл бичгээрээ гоёж үеийн үед бахархаж явцгаая гэж уриалмаар байна.

Б.Гантуяа