Сүрьеэгийн өвчлөлийг эрс бууруулах зорилт тавив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ “Монгол Улсын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо”, Дархан-Уул аймгийн ЗДТГ хамтарч “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт хэлэлцүүлэг хийв. Тус аймагт сүүлийн гурван жилд сүрьеэгийн өвчлөл тархалт дунджаар 195 тохиолдол буюу 10 мянган хүн амд 79 промилл гэсэн үзүүлэлттэй байгаа нь өвчлөлөөрөө 21 аймгийн дундаас тэргүүлж байгаа нь тулгамдсан асуудал юм гэж аймгийн Эрүүл Мэндийн газрын дарга Б.Батцэнгэл хэлэлцүүлгийн нээлтэд хэлсэн үгэндээ онцлов.
Тэрбээр: “Хэдийгээр оношилгоо эмчилгээний чанар сайжирч байгаа ч иргэдийн мэдлэг хандлага сул, эмчилгээ тасалдсаны улмаас эмийн дасалтай сүрьеэ нэмэгдэж байна. Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр сүүлийн жилүүдэд аймаг орон нутагт багагүй ажил хийж ирлээ. Тухайлбал өнгөрсөн хугацаанд сүрьеэ өвчнийг илрүүлэх идэвхтэй тандалтыг Дархан сумын өвчлөл өндөртэй найман багийн хүн амын дунд явуулсан. Хамрагдвал зохих иргэдийн 93.8 хувийг үзлэгт оруулж сүрьеэгийн 21 шинэ тохиолдлыг илрүүлж эмчилгээнд 100 хувь хамруулсан. Тус өвчнийг эрт илрүүлэх зорилгоор эрүүл мэндийн “Глобаль сан”-гийн дэмжлэгээр Өрхийн болон сумдын “Эрүүл мэндийн төв”-үүд сорьц тээвэрлэж байгаа нь эмчилгээний үр дүн нэмэгдэж тархалтыг бууруулахад ач холбогдолтой ажил боллоо. Орон нутгийн төвшинд сум, багийн Засаг дарга нар болон бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагын дарга эрхлэгч нар хүн амын дунд сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэгт хамруулж урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага дадлыг хэвшүүлэх хэрэгтэй байна. Тиймээс бид энэхүү хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж боловсруулаад эрүүл мэндийн чиглэлийн бодлого хөтөлбөрүүдэд тусгаж ажиллана” гэлээ.

Б.Норовсамбуу