Гэмт хэргийг урьдчилан сэргийлж бууруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын Хууль, Эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтарч зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” зөвлөлгөөн болов.
Зөвлөлгөөнийг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн Тэргүүн Г.Эрдэнэбат нээж үг хэллээ. Мөн үеэр “Гэмт хэргийн гаралт, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг дээшлүүлэх нь”, “Аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд”, “Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлууд” , ”Архигүй Монгол хүн хөтөлбөр”-ийн 2013-2016 оны хэрэгжилтийн талаар, “Байгууллагын хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг сайжруулахад анхаарах асуудал” зэрэг илтгэл мэдээллүүдийг холбогдох байгууллагууд тавилаа. Зөвлөлгөөний үеэр Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумын ИТХ-ын удирдлагууд “Сумын ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулсан ажил, түүний үр дүн”-гийн талаар тайлагнав. Уг зөвлөгөөнд Дархан-Уул аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажилладаг төрийн болон төрийн бус бүх байгууллагын удирдлагууд оролцож санал бодлоо солилцсон юм. Мөн гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн ГХУСАЗСЗ нь ДДЦС ТӨХК, УБТЗ-ын нэгдүгээр анги, Петровис ХХК-ийн Дархан салбартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Б.Норовсамбуу