“Өргөө” багт 28 авто машины зогсоол байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Дархан сумын “Өргөө” багийн нутаг дахь орон сууцны 21 дүгээр хорооллын 4, 5, 5б, 7 дугаар байрны гадна 28 авто машины зогсоол шинээр байгууллаа. Багийн иргэдээс гарсан саналын дагуу уг ажлыг Дархан сумын орон нутгийн болон ОНХС-гийн 12,9 сая төгрөгийн төсөвт өртгөөр барилга угсралт, засварын "Тэрхийн-Оргил" ХХК гүйцэтгэж лхагва гарагийн морин цагт хүлээлгэж өгөв.
Сумын Засаг дарга Б.Азжаргал: “Зөвхөн авто машины зогсоолоос гадна хорооллын төв зам руу холбогдсон 25м замыг ч мөн засварлаж хүлээлгэж өглөө. Бүтээн байгуулалтын эдгээр ажлууд нь иргэдэд ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлж байгаагаараа ач холбогдолтой” гэв.

Б.Норовсамбуу