Ялалтын баярт зориулсан өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-10 08:21:54
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аугаа их Эх орны дайны ялалтын 72 жилийн ойд зориулсан өдөрлөг “Дархан-50 цогцолбор”-т болов.
Өдөрлөгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж хэлэхдээ: “1941 оны 6 дугаар сарын 22-нд  дайн эхлэхэд Монгол Улсын төр мэдэгдэл гаргаж ЗХУ-тай байгуулсан гэрээндээ тууштай үнэнч байхаа нотолж дайныг ялалтаар дуусгахад бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлсэн билээ. Хөдөлмөрч ард түмнийхээ халуун сэтгэлийн хандиваар бэлгийн цуваануудыг удаа дараа бүрдүүлж шилдэг сайн агт морьдоо өгч, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол Ард” нисэх онгоцны эскадрилийг байгуулж Улаан армид бэлэглэсэн нь ялалт байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэснийг эргэн дурсахад бахдалтай байна. Оросын ард түмэн, баатарлаг цэрэг эрсүүд мөнхийн алдраа дуурсган хүн төрөлхтнийг аварч, түүхэн ялалт байгуулсныг Монголын ард түмэн гүнээ хүндэтгэж байдаг билээ“ гээд мөнхийн хөрш, ах дүүгийн найрамдалт Оросын ард түмэнд Аугаа эх орны дайны ялалтын баярын мэндийг дахин хүргэж Орос-Монголын найрамдалт харилцаа улам батжиж түүхийн алтан хуудсууд улам баяжин дэлгэрэхийн ерөөлийг дэвшүүлье гэв.
Мөн үеэр дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон ахмад дайчин Д.Цэрэндаш дайны хүнд жилүүдийн түүхэн үйл явдлуудын тухай дурсаж ярьсанэ бол Залуучууд театрын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ хүргэж Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн зэвсэг техникийн үзэсгэлэнг нээж үзэгдэд сонирхууллаа.
                                                                                                                                                   Б.Норовсамбуу
 
Related news