2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын хуралдааныг энэ сарын 12-ны өдөр Булган суманд хуралдуулахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс зарлалаа.
Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн IV хуралдаанаар мал аж ахуйн талаар баримтлах аймгийн бодлого, гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах талаар баримтлах дунд хугацааны бодлогын хэрэгжилтийн явцын тухай, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай асуудал хэлэлцэхээр тогтжээ.
Мөн 2017 оны төсөв тодотгон батлах тухай асуудал хэлэлцэх аж. Төсөв санхүүгийн нөөц хомс, ирэх онд тэмдэглэх аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтын эх үүсвэр тусгах гээд төсвийн хувьд тулгамдсан асуудлаа шийдвэрлэх аж.

М.Батжаргал