Могод сумын соёлын төв Ц.Чинзоригийн нэрэмжит боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-04 16:00:49
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Могод сумын соёлын төвийг Монгол Улсын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн нэрэмжит болгох шийдвэрийг аймгийн ИТХ гаргалаа.
Төрийн соёрхолт хөгжмийн зохиолчийн гавьяат үйлсийг алдаршуулж, үлгэр дууриаллыг залуу үед өвлүүлэн таниулах, олон түмэнд сурталчлах зорилгоор төрсөн нутгийнх нь соёлын байгууллагыг түүний нэрэмжит болголоо.
1955 онд Могод сумын Дэрстийн гүвээ гэдэг газар мэндэлсэн Чинзориг хүү дөчин тавхан наслахдаа 400 орчим бүтээл туурвисан байна.
1996 онд “Илдэн уулын цуурай” оратори, “Тэмүүжин” дуурь, “Үүлэн цэнхэр хангай”, “Намрын дурсамж”, “Учран золгохын ерөөл” дуунууд зэрэг бүтээл туурвисны учир Монгол Улсын төрийн соёрхол хүртсэн юм.
М.Батжаргал
Related news