Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг дээшлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-02 16:04:27
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Эрүүл Мэндийн газарт “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах нь” сэдэвт сургалт болов. Сургалтыг аймгийн ЭМГ, ЭМЯ-ны Нийгмийн Эрүүл мэндийн газар, “Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв” зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.
Сургалтын нээлтэд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, Эрүүл Мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцлоо. Аймгийн ЭМГ-ын дэргэдэх “Нийгмийн Эрүүл мэндийн төв” 1997 онд байгуулагдаж энэ хугацаанд нийгмийн эрүүл мэндийн алба, төв, хэлтэс зэргээр өөрчлөгдөж иржээ. Аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, “Дархан хотын захын болон алслагдсан суурин, өрхийн эмнэлгийн төвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй байдаг. Эрүүл мэндийн салбарын материаллаг бааз дутагдалтай, орчин үеийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж ховор  зэргээс оношийн зөрүү гарах, олон дахин шинжилгээ хийлгэж өвчтөнийг чирэгдүүлж эмнэлгийн үйлчилгээний дарааллыг ихэсгэдэг, өвчнийг оройтож оношлох, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хүмүүсийн итгэл буурах зэрэг сөрөг үр дагаврууд бий болдог. Иймээс энэ жилийг нийгмийн эрүүл мэндийн жил болгож зарласантай холбогдуулж тусламж үйлчилгээний хүртээмж чанар үр дүнг сайжруулах сургалтыг хийж байна” гэв.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
 
 
Related news