“Симуляци” сургалтын төвийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-02 08:51:35
Дархан-Уул /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн дэмжлэгээр “Симуляци” буюу гардан үйлдлийн /гар аргаар амьсгалуулах/ сургалтын төв байгуулагдав. Б.Баттөмөр гишүүн  тойрогтоо ажиллах үеэрээ тус аймгийн Эрүүл Мэндийн газарт ирж уг төвийг нээлээ.
Тус төв нь дотроо “Симуляци” сургалтын төв, “Хоол сургалтын төв” гэсэн эрүүл мэндийн хоёр сургалтын төвтэй. "Симуляци" сургалтын төвийг БНСУ-ын “Raphiel international” байгууллагын "Эмч мэргэжилтнийг чадавхжуулах" төсөл болон УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн дэмжлэгээр байгуулжээ. Сургалтын энэхүү төвийг байгуулсанаар залуу эмч, мэргэжилтнүүд хөдөө сумдын эмч нар төдийгүй нарийн мэргэжлийн эмч нар өөрсдөө давтан суралцаж мэдлэг туршлагаа дээшлүүлэх боломж бүрдэж байна. Нээлтийн үеэр аймгийн Эрүүл Мэндийн газрын эмч мэргэжилтнүүд зүрхний шигдээс өвчний хүндрэлийн үед амилуулах тусламж үйлчилгээг багаараа хэрхэн яаж хийдгийг үзүүлэх сургуулилтаар үзүүлж сонирхууллаа.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
Related news