Сар бүрийн 8-ныг “Хүмүүнлэгийн өдөр” болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд аймгийн “Улаан Загалмайн хороо”-ноос сар бүрийн 8-ны өдрийг “Хүмүүнлэгийн өдөр” болгох тухай саналыг дэмжлээ. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцэж “Аймаг, орон нутгийн хэмжээнд хүмүүнлэгийн ажил, сайн үйлсийн аян зохион байгуулахад төр, төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийг татан оролцуулах нь зүйтэй” хэмээн үзэж, баталлаа.
“Хүмүүнлэгийн өдөр”-ийн хүрээнд зорилтот бүлгийн хүмүүст сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн үйлчилгээг олон нийтийн оролцоонд тулгуурлаж хүргэх. Улаан Загалмайн хорооны гишүүд, дэмжигчид, хүүхэд залуучуудад энэрэнгүй үзэл төлөвшүүлж хүмүүнлэгийн үйлсэд сайн дурынхны оролцоог нэмэгдүүлж иргэдийг нийгмийн эрүүл мэндийн мэдээллээр хангах. Иргэдийн амь нас, амьжиргааг гамшиг ослоос сэргийлэх бэлэн байдлыг хангаж эрсдэлийг бууруул, даван туулах чадварыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг тогтмол зохион байгуулна гэж аймгийн УЗХ-ны дарга Б.Отгонбаяр ярилаа.

Б.Норовсамбуу