Цагдаагийн бие бүрэлдэхүүн шинээр тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Монгол Улсын “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгаар цагдаагийн алба хаагчийн тангаргийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн шинээр тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо.
Энэ үеэр Цагдаагийн газрын дарга цагдаагийн дэд хурандаа Я.Ганбат, аймгийн Засаг дарга Г.Ганболд, бэлтгэл цагдаагийн хурандаа Д.Бат-Очир, цагдаагийн ахлах ахлагч А.Хишигт нар үг хэлж, амжилт хүссэн юм.
Мөн аймгийн Засаг дарга Г.Ганболд Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг аймгийн Цагдаагийн газрын дарга Я.Ганбатад гардуулж өгөв. Аймгийн Засаг дарга Г.Ганболд ёслолын үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ Цагдаагийн албаны тухай шинэчлэн найруулсан хууль нь ард иргэдээсээ тавих хяналтыг нэмэгдүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд олон нийт, цагдаагийн албаны ажиллагааг ойртуулан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шуурхай, шийдвэр гаргах эрхийг тодорхой болгож, алба хаагчдын нийгэм, эрх зүйн баталгааг хангаж өгснөөрөө онцлог юм.
Орон нутгийн төр захиргааны байгууллагын зүгээс ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийг чандлан биелүүлэхэд Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах болно” гэлээ. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны 2 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар баталж, 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс мөрдөж эхэлсэн юм.

Б.Батчимэг