Монгол тамирчид дэлхийд чансаагаараа тэргүүлсээр байна

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-04-11 17:20:12

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос жүдочдын гаргасан шинэчилсэн чансаагаар Монголын шилдэг эмэгтэй жүдоч М.Уранцэцэг, Д.Сумъяа нар өөрсдийн жиндээ тэргүүлсэн хэвээр байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг 3250 оноогоор,  57 кг-д олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа 3520 оноогоор тус бүр жиндээ нэгдүгээрт бичигджээ. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг Тбилис, Анталиягийн Гран при тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт нь дөрвөн байр урагшлуулж чансааны дэд байрт оржээ. Жин тус бүрд Монголын жүдочид 20-д багтжээ.  Тухайлбал, эрэгтэй 60 кг-д Д.Амартүвшин 4-р байр, Г.Болдбаатар / 5-р байр, 66 кг Д.Төмөрхүлэг 2-р байр, Д.Алтансүх 5-р байр, 73 кг Г.Одбаяр 5-р байр, 81 кг Н.Дагвасүрэн 7- байр, 81 кг О.Ууганбаатар 19-р байр, 90 кг Г.Алтанбагана 13-р байр (Анталиягийн Гран прид түрүүлэн 28 байр урагшилсан), 90 кг Л.Отгонбаатар 16-р байр. (Риогийн олимпоос хойш тэмцээнд ороогүй), 100 кг Ө.Дүүрэнбаяр 19-р байрт тус тус шалгарчээ.

Related news