250 шахам иргэн газар эзэмших хүсэлтээ ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-04-05 22:05:37

Хөвсгөл \МОНЦАМЭ\ Мөрөн сумын Засаг даргын захирамжаар иргэдэд газар өмчлүүлэх өргөдлийг 20 хоногийн хугацаанд хүлээн авахад нийт 249 иргэн газар эзэмших хүсэлтээ ирүүлжээ.

Иргэдээс ирсэн өргөдлүүдийг тусгайлан битүүмжилсэн бөгөөд тусгай ажлын хэсэг өргөдөлүүдтэй танилцан эхний ээлжинд залуу гэр бүлийг дэмжих зорилгоор 35 хүртэлх насны залуу гэр бүлд газар эзэмшүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. 

Мөрөн сумын нутаг дэвсгэрийн хэмжээ бага, сүүлийн жилүүдэд төв сууринг зорих иргэдийн тоо нэмэгдэж байгаан улмаас өрхийн хэрэглээний газар авах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Хөх толгойд 2014 онд 1500 өрхөд газар олгосон боловч гэрэл цахилгаан, нийтийн тээврийн үйлчилгээ байхгүй тул 30 орчим хувь нь хашаагаа барьсан, 70 хувь нь орчим газраа ашиглаагүй учраас энэ онд дэд бүтцийг шийдвэрлэн өгөх гэнэ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Мөрөн суманд 2000 орчим өрхөд газар олгосон боловч иргэдийн газрын эрэлт нэмэгдсээр байгаа ажээ. Мөрөн сумын айл өрхийн 95 орчим хувь нь гэр хороололд амьдардаг байна.

Б.Гантуяа 

Related news