Хэнтий аймгийн хэмжээнд мал төллөлт 10.7 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ .Энэ жил Хэнтий аймаг 1 790 685 төл хүлээн авна.Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд төллөвөл зохих нийт хээлтэгчийн 10.7 хувь болох 191.5 мянган толгой мал төллөжээ. Ингэснээр 190.6 мянган толгой төл бойжиж байгаа бөгөөд төл бойжилт 99.6 хувьтай байна.
Сумдаас Баянмөнх, Дархан, Галшар сумд хамгийн өндөр буюу 20-40,5 хувийн төллөлттэй байгаа бол Хэрлэн, Цэнхэрмандал, Биндэр, Дэлгэрхаан сумд хамгийн бага буюу 0.7-1.9 хувьтай байна.
Харин тус аймгийн хэмжээнд малын зүй бус хорогдлоор хамгийн өндөрт Өмнөдэлгэр-6789, Батноров-4296, Баян-Овоо-3316, Хэрлэн-2024 толгой мал хорогдсон үзүүлэлтээр орж байгаа нь нийт малын 0.5-2.3 хувийг эзэлж байгаа юм.
Д.Одонтунгалаг