Хөвсгөлд хорт хавдрын өвчлөл, нас баралт улсын дунджаас дээгүүр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-28 00:25:37

Хөвсгөл \Монцамэ\ Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдар судлалын тасгаас 2011-2015 оны аймгийн хорт хавдрын өвчлөл нас баралтанд судалгаа хийжээ.

Судалгаагаар Хөвсгөл аймгийн өвчлөл нас баралтын түвшин улсын дунджаас дээгүүр байгаа ба эрэгтэйчүүд 12 хувиар илүү, 45-аас дээш насанд 90 хувь, 50-иас дээш насанд 80 хувь тохиолдож байгаа гэнэ. Шинээр оношлогдсон нийт хавдрын 32 хувь нь хавдрын эсрэг өвөрмөц эмчилгээ хийлгэсэн нь хангалтгүй үзүүлэлт учраас эрт оношлох нь чухал байгаа аж. Тус аймгийн хэмжээнд элэг, ходоод, уушги, умайн хүзүү, улаан хоолойн хавдрууд эхний тавд байгаа ба эдгээр нь нийт хавдрын 77 хувийг эзэлж байгаа ажээ.  

Б.Гантуяа 

Related news