Улаан загалмайн хорооноос малчдад 92 сая төгрөгийн тусламж үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/ Монголын улаан загалмайн нийгмэлэг, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос Хөвсгөл аймгийн зудтай өвөлжиж хаваржилт хүнд байгаа 19 сумын 379 өрхөд тус бүр 245 мянга нийтдээ 92855 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлжээ.
Мөн Монголын улаан загалмайн нийгэмлэг, Мал амьтан хамгаалах сантай хамтран бүх сумын малчдын төлөөллийг сонгон малын ашигт долооц, олон төрлүийн витамин, сүү орлуулагч, загасны тос зэргийг олгожээ. Тусламж олгох явцад Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос 2 баг ирж эхний баг Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, сумдад хяналт үнэлгээ, нөгөө баг нь Цагаан-Уул, Баянзүрх, Арбулаг, сумдад ажиллаж зудын гамшгийн байдлын тухай мэдээлэл цуглуулан баримтат кино хийжээ.
Б.Гантуяа