Малчдын хүүхдүүдийг гараас гарт хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-24 23:08:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Орон нутгийн ерөнхий боловсролын  сургуулийн сурагчдын хичээлийн амралт эхэлж байгаатай холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд малчдын хүүхдүүдийг гэртээ харихад нь онцгой анхаарах үүргийг холбогдох  байгууллагуудад өгөв.

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас амарч гэртээ харьж буй малчдын хүүхдүүдийг ах дүү нарт нь тэр дундаа хариуцлага хүлээх насанд хүрэгчдэд гараас гарт хүлээлгэн өгөх зөвлөмжийг бүх сумдад өгч ажиллаж байна. Ялангуяа цас ихтэй хаваржилт хүнд байгаа малчдын хүүхдүүдийг багийн төвд нь хүргэж өгч эцэг эхэд нь хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгуулж байна. Тус аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 4000 гаруй сурагчид амьдарч, сурч боловсорч байгаа ажээ.

Б.Гантуяа

Related news