Усны өдөрт зориулсан “Дэвжээ” тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/ Дэлгэрмөрөн Шишхэд голын сав газрын захиргаанаас дэлхийн усны өдрийг тохиолдуулан Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулиудын дунд усыг хэрхэн зохистой ашиглах талаар “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулав.
Тэмцээнд 10 гаруй багийн сурагчид оролцсоноос Титэм сургуулийн “Цэнхэр нүдэн” баг тэргүүлжээ. Тэмцээнд оролцогч хүүхдүүд хүн бүр өдөр тутам усыг хэрэглэхдээ үр ашиггүй зарцуулж байна. Тухайлбал хүн бүр шүдээ угаахдаа усаа хаахгүй цэвэр усыг гоожуулснаар цэвэр усыг үр ашиггүй зарцуулж байна. Мөн Хөвсгөлчүүдийн бахархал болсон Хөвсгөл нуурыг үзэхээр зорин ирсэн иргэд нуурын ойролцоо хог хаягдалаа хаях, нуурт усанд орох зэрэг нь нуурыг асар их бохирдуулж байгаа зэрэг тулгамдсан олон асуудлыг энэ үеэр хөндөж усаа хүн бүр үр ашигтай зохистой зарцуулахыг уриалж байлаа.
Б.Гантуяа