Уул уурхайн зөвлөлгөөн энэ сарын 20-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Уул уурхайн зөвлөлгөөнийг энэ сарын 20-нд Баянхонгор хотноо зохион байгуулахтай холбогдуулан тус зөвлөлгөөний хөтөлбөрийг хэлэлцэв. Уг зөвлөгөөн энэ сарын 20 буюу даваа гарагийн 09 цагаас эхлэх юм.
Зөвлөлгөөнөөр аймаг орон нутгаас уул уурхайн салбарт баримтлах бодлогыг танилцуулах, Баянхонгор аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй ААН, компаниудтай цаашид хамтрах эсэх, хамтран ажиллахаар бол ямар зарчмаар, хэрхэн ажиллах тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн өнгөрсөн хугацаанд уул уурхайн буруутай үйл ажиллагаанаас болж гэмтсэн газрын нөхөн сэргээлтийг хэрхэн хийх, ингэхдээ ямар зарчмыг баримлах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэх аж.
Зөвлөлгөөн ард иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй явагдана.
Б.Мөнхзул