Дорноговьд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-03-09 11:33:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Он гарснаас хойш Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Мандах зэрэг суманд хонины гоц халдварт цэцэг өвчин гарсан.

Гуравдугаар сарын  06-ны байдлаар дээрх сумдын нэр бүхий малчны хотонд өвчилсөн  нийт 326 орчим хонийг устгалд оруулж хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэн хангаж  ажиллаж байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Тарилгын явцын хувьд одоогоор Мандах, Дэлгэрэх, Сайншанд  сумын   170 өрхийн 90600 хонь тарилгад хамрагдаж  тарилгын  гүйцэтгэл  100 хувьд хүрчээ.

Албаныхан өвчний голомт бүхий газруудад нийт 7,1 сая төгрөгийн  129,0 мянган тун  тарилгыг захиалж Дэлгэрэх суманд 90,6 мянган тун, Сайншанд суманд 4,4 мянган тун вакциныг  хуваарилсан бөгөөд одоогоор 34,0 мянган тун вакцин нөөцөд үлдээсэн аж.

Х.Эрдэнэбулган

Related news