Хурдан морины бүсийн 5 уралдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд 2017 онд зохион байгуулах хурдан морины “Аймгийн бүс”-ийн уралдааны хуваарийг баталжээ.
Нийтдээ 5 уралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ирэх ням гарагт болох аймгийн алдарт уяачдын нэрэмжит дээд 3 насны морьдын хаврын бүсийн уралдаанаар эхлэх юм.
Мөн энэ оны 4 дүгээр сард доод 3 насны морьдын “Булганхангайн ирээдүйн түмэн эх-2017” аймгийн бүсийн уралдаан, “Хутаг-Өндөрийн хурд-2017” уралдаан, 7-р сард баруун бүсийн шигшмэл хурдан бүх насны морьдын уралдаан, “Булганхангай” МСУХ-ны 20 жилийн ой, Бүрэгхангай сумын “Хоёр түмэн адууны баяр”-ын азарга, их насны морьдын уралдааныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
М.Батжаргал
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
16 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days