“1000 төгрөг төсөл” аянд Сайнцагаан сумын ахмадууд нэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬТүлэнхийн төвд нэн шаардлагатай байгаа арьс зүсэгч хутга, арьс хадгалах хөргөгч авч өгөхөөр 25 дугаар суваг телевизийн санаачлан өрнүүлж байгаа “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аяныг Дундговь аймгийн Сайнцагаан сумын ахмадууд дэмжиж хандив өгчээ.
Тус сумын ахмадын хорооны дэргэдэх Улаан загалмайн “Сэтгэлийн хүч” бүлэг сумынхаа ахмадуудыг уриалснаар 220 гаруй ахмад тус бүр 1000 төгрөг хандивласан байна. Үүн дээр 7- р багийн иргэн Б. Рашинхүү 10 доллар хандивласнаар “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд Сайнцагаан сумын ахмадууд 250 гаруй мянган төгрөг илгээжээ. Энэхүү аянд аймаг орон нутгаасаа илүү олон хүн нэгдэхийг ахмадууд хүсч буйгаа илэрхийлэв.
Дундговь Т. Отгонтуяа
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
9 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
17 days