“Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага”-ын шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг хөгжүүлэхэд болон иргэдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлж 2016 онд Хурлаас зохион байгуулсан ажлуудын үр нөлөөг дээшлүүлэхэд санаачлагатай ажилласан шилдгүүдэд шагнал гардуулав.
Сумын ИТХ-ын “Шилдэг Тэргүүлэгч”-ээр Д.Жамбалдорж ,”Шилдэг Төлөөлөгч “-өөр Т.Чимгээ, мөн Б.Эрдэнэ-Очир даргатай 14 дүгээр багийн ИНХ-ыг “Тэргүүний ИНХ”-аар тус тус шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналыг сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, сумын Засаг дарга Б.Азжаргал, сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр нар гардууллаа. Мөн үеэр Нутгийн удирдлагын байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж нутгийн өөрөө удирдлагыг бэхжүүлж боловсронгуй болгох, хөрөнгө санхүү, гадаад харилцааг өргөтгөхөд хүч хөдөлмөрөө зориулж үнэтэй хувь нэмэр оруулсан Ц.Бямбааг “Монголын нутгийн удирдлагын холбоо”-ны дээд шагнал “Соёмбо одон”-гоор шагнасныг гардуулав.
“Нутгийн удирдлагын Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Туяа, Б.Бадамханд, Дархан сумын 4 дүгээр багийн ИНХ-ын Тэргүүлэгч Б.Цэдэнбал нарыг тус тус шагнаж урамшуулав.
Б.Норовсамбуу