Орос-Хятадын худалдааны эргэлт өнгөрсөн сард 34 хувиар өсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /TASS/. ОХУ, БНХАУ-ын хооронд хийж буй худалдааны хэмжээ 1 дүгээр сард 34 хувиар өсч 6,5 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ тухай баасан гарагт БНХАУ-ын Гаалийн удирдах газраас нийтэлсэн илтгэлд дурдсан байна.
Хятадаас Орос руу хийж буй экспортын хэмжээ 29,5 хувиар өсч 3,4 тэрбум ам.доллар болсон бол БНХАУ-ын импорт 39,3 хувиар өсч 3,1 тэрбум ам.долларт хүрчээ.
Илтгэлд дурдсанаар, Хятадын гадаад худалдааны эргэлтийн хэмжээ энэ оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11,4 хувиар өсч 314,1 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Хятад улс 2017 оны 1 дүгээр сарын дүнгээр газрын тосны импортоо /жилээр тооцсоноор/ 27,5 хувиар нэмэгдүүлж 34,3 сая тоннд хүргэжээ.
Хятадын хийн импорт 1 дүгээр сард 11,6 хувиар өсч 5,83 сая тоннд /7,98 тэрбум шоо метр/ хүрсэн байна.
Үүний зэрэгцээ, Хятад улс 1 дүгээр сард газрын тосны бүтээгдэхүүний импортын хэмжээг 2,2 хувиар буюу 2,6 сая тонноор бууруулжээ.
О.Барс