Сурагчдын гуравдугаар улирлын хичээл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-01-30 11:16:34

Нийслэлийн ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралт дуусч, гуравдугаар улирлын хичээл өнөөдөр эхэллээ.

БСШУС-ын сайд Ж.Батсуурийн тушаалын дагуу сурагчдын амралтын хугацаа 10 орчим хоногийн өмнө дууссан ч нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байсан учраас Эрүүл мэндийн сайд амралтын хугацааг хойшлуулах санал гаргасныг холбогдох газрууд хэлэлцэн шийдвэр гаргасан юм.

Сурагчдын тав хоногийн хичээлийг хэрхэн нөхөх тухай Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга сургуулиудын захирлуудад хандаж тушаал гаргажээ. Уг тушаалдаа нэгдүгээр сарын 19-20-ны хичээлийг сургалтын агуулгыг шахаж нягтруулах байдлаар, энэ сарын 23-27-ныг хүртэлх таван өдрийн хичээлийг гуравдугаар улирлын амралтын эхний долоо хоногт нөхөж хичээллэхээр тусгасан байна.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news