Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн газраас хэвлэлийн хурал хийж тус аймагт томуу, томуу төст өвчний тархалт буурсан тухай мэдээллээ.
Аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл хийсэн мэдээлэлдээ: “Амбулаторид суурилсан тандалтаар уг өвчний өвчлөл сүүлийн өдрүүдэд буурч аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн тасагт 79 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад эмчлүүлэгчдийн тоо 10-12-оор багассан. Мөн амбулаторийн үзлэгийн 4.5 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байсан бол өвчлөл 0,8-1 хувиарь буурсан” гэлээ.
Аймгийн Боловсрол, Соёл урлагийн газраас иргэдийн санал хүсэлтийн судалгаа явуулж дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр ЕБС-ийн хувьд энэ сарын 25-ны байдлаар нийт суралцагчид 19075 байгаагаас амьсгалын замын өвчлөлтэй 797 сурагч байгаа нь нийт суралцагчдын 4.17 хувь. Цэцэрлэгүүдийн 6383 хүүхдээс мөн өдрийн байдлаар 1060 хүүхэд амьсгалын замын өвчлөлтэй байгаа нь нийт хүүхдийн 16,6 хувь байна. Энэ нь хичээл сургалт явуулахад хэвийн нөхцөл байдалтай гэж үзжээ.
Б.Норовсамбуу