Дархан сумын Засаг дарга өнгөрсөн оны ажлын үзүүлэлтээрээ тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-20 23:54:19

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал нар 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулсны дараа түүнтэй ярилцлаа.

-“Энэ жил бол ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэх хариуцлагатай жил..Бид мөрийн хөтөлбөртөө сумын төвийнхээ гэр хорооллын хөгжлийг дэмжих ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-тайгаа хамтарч олон ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал энэ онд 6, 7, 8, 15 дугаар багуудын “Өрхийн эмнэлэг”-ийг өөрийн байртай, багийн нутаг дэвсгэр дээр нь байрлуулахаар төлөвлөж байгаа бол 3, 6, 7, 8 дугаар багийн төв замыг шороон замаас хатуу хучилттай болгох ажлууд эхэлнэ. Түүнчлэн орон сууцны хороололд кодтой хаалга, нэгдсэн хогийн сав, гэрэлтүүлэг зэрэг олон ажлууд хийгдэнэ” гэв.

Тус сумын Засаг даргын 2016 онд хийсэн ажлыг аймгийн ЗДТГ-ын Хяналт Шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэсээс шалгаж дүгнэлт гаргаснаар өнгөрсөн онд сумын Засаг дарга Б.Азжаргалын аймгийн Засаг дарга С.Насанбаттай байгуулсан үр дүнгийн гэрээг "А" буюу 97,3 хувьтай дүгнэжээ. Энэ үзүүлэлтээрээ Дархан сумын Засаг дарга бусад гурван сумын болон аймгийн хэлтэс, агентлагуудын дарга нарыг тэргүүлжээ.

                                                                                                                                                          Б.Норовсамбуу

Related news