БНСУ-ын “Чэйл" эмнэлэг Ховдын эмнэлэгтэй хамтарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 16:30:39

БНСУ-ын  “Чэйл эмнэлэг”-ийн дэд ерөнхийлөгч  Тэ Кён Ким /Tae Kyeong Kim/, Ховд аймгийн Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал /БОЭТөв/ Т.Баяртогтох нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Солонгосын тэргүүлэх зэрэглэлийн эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн Чэйл эмнэлэг Ховд аймгийн  эмнэлэгтэй хоёр  жилийн хугацаатай, хоёр  жилийн дараа дахин сунгагдах боломжтой гэрээнд гарын үсэг зурлаа.

“Чэйл эмнэлэг”-ийн дэд ерөнхийлөгч  Tae Kyeong Kimтэй уулзаж хамтран ажиллахаар болсон гэрээний зорилгыг тодруулаа.”Тэрээр бидэнд баяртай үйл явдал болж байна. Ховд аймгийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дээшлүүлж,өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх,өвчин эмгэг туссан хүмүүсийг эмчлэхэд тусалж ажиллана.Ховдын мэрэгжил нэгт эмэгтэйчүүдийн эмч нарыг Чэйл эмнэлгийн Эрдэм шинжилгээний багт суралцуулж мэргэжлийг нь дээшлүүлэх болно” гэлээ.

 Тэрээр Ховдын эмнэлгийн зорилгыг ойлгож,аймгаасаа  400-500 км хол байгаа хүмүүс ирдэг бүх төрлийн хагалгаа хийдэг боломжийн эмнэлэг санагдлаа.Бэрхшээл учир дутагдал байлгүй байлгүй яахав.Өөрсдийн боломжоор тусалж дэмжиж ажиллана гэв.

Чэйл эмнэлэг Монголын эмнэлгүүдтэй  хамтарч ажиллаад  таван  жил болж байгаа аж. Харин орон нутгийн эмнэлэгт анх удаа ирж байгаа гэнэ. Ховдын эмнэлгийг  сонгох болсон тухайгаа , танай аймгийн ИТХ-ын төлөөлөгч манай улсад очих үеэрээ санаадгүй манай эмнэлэгтэй танилцаад нутагтаа ажиллахыг урьсан юм гэв.

Тус улсын эмэгтэйчүүдийн эмнэлгийнхэн Ховдын мэргэжил нэгт эмэгтэйчүүдийн эмч нарыг урилгаар аваачиж мэргэжил дээшлүүлэх, төдийгүй манайд ирж эмч нарт сургалт явуулах, эмчилгээ, оношилгоо, хагалгаа болон судалгаа шинжилгээ хийх талаар гэрээндээ тусгажээ.

“Чэйл эмнэлэг” Солонгос улсыг төлөөлөх эмэгтэйчүүдийн дагнасан мэргэжлийн эмнэлэг төдийгүй,дэлхийн эмэгтэйчүүдийн анагаах ухааны салбарт тэргүүлэгч, Солонгос улсын хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэйчүүдийн шилдэг эмнэлэг ажээ.

А.Бямбасүрэн

Related news