Томуу өвчний гаралт өндөр Завхан, Ховд аймагт сурагчдын амралтыг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2017-01-18 14:31:17

Завхан, Ховд аймгийн Засаг дарга нарын гаргасан хүсэлтийн дагуу БСШУСЯ, ЭМЯ-ны удирдлагууд хуралдан  дээрх аймгуудад сурагчдын амралтыг сунгах шийдвэр гарчээ. 

Ховд, Завхан аймагт цаг агаар хүйтэрч, томуу, томуу төст өвчний гаралт бусад аймгуудаас өндөр хувьтай байгааг үндэслэн нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сурагчдын амралтыг сунгахаар болжээ.

Нийслэлд өчигдөр сурагчдын амралтыг сунгах Боловсролын сайдын тушаал гарсан  бөгөөд томуу, томуу төст өвчний гаралт буурч байгаа ч цаг агаарын хүйтрэлээс шалтгаалж, томуугийн өвчлөл дахин нэмэгдэж болзошгүй хэмээн шуурхай арга хэмжээ авсан. 

Related news