Булган аймгийн 2016 оны шилдэг хүүхдүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн оны шилдэг хүүхэд шалгаруулах Улаан хивсний ёслолын арга хэмжээ аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын их танхимд зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга З. Батзориг, хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагын дарга нар, бусад удирдах албаны төлөөллүүд оролцлоо.
Сурлагын шилдэг хүүхдээр Булган сумын эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Г.Буян-Ундрах, Бүтээлч, хөдөлмөрч шилдэг хүүхдээр мөн ЭӨЦСургуулийн 11а ангийн сурагч Ц.Алтангэрэл, Урлагийн шилдэг хүүхдээр Булган сумын 1-р 12 жилийн сургуулийн 12г ангийн сурагч Н.Аззаяа, Онцгой амжилт гаргарсан хүүхдээр ЭӨЦСургуулийн 5в ангийн сурагч М.Номинжаргал, Спортын шилдэг хүүхдээр ЭӨЦСургуулийн 12б ангийн сурагч Б.Ангирмаа, Оролцооны шилдэг хүүхдээр Хишиг-Өндөр сумын ЕБС-ын 11-р ангийн сурагч Ц.Ганзориг нар тус тус шалгарчээ.
Харин Хангал сумын ЕБС-ийн "Оргил" хүүхдийн оролцооны удирдах зөвлөл нь "Оны шилдэг хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага"-аар тодорлоо. Шагналын эздэд өргөмжлөл, гарын бэлэг, байгууллагын нэрэмжит шагналуудыг гардуулан, тэдний цаашдын сурлага урлаг, спортын замд өндөр амжилтыг хүслээ.
П.Батням