Есөн хүн байнгын ажлын байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 10:31:19

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын зургаадугаар багийн төвд энэ сарын 11-нд ахуйн үйлчилгээний төв ашиглалтад орж, есөн хүн ажлын байртай болох боломж бүрдлээ.

Уг төвийг засварлахад 84 сая төгрөгийг тал талаасаа гаргажээ. Энд үсчин, гоо сайханч, гуталчин, оёдолчин, эсгүүрчин ажиллах юм. Тэдэнд хөдөлмөрийн иж бүрэн багаж төхөөрөмжийг олгож  батламж гардууллаа. Ингэснээр иргэд ойрын хэрэгцээгээ хангадаг болох юм.

Нээлтэнд оролцсон аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат “Төрийн зүгээс иргэд рүү хандах боломжтой дэмжлэгийг боломжоороо үзүүллээ гэж ойлгож байна. Одоо баг, сумын удирдлагууд иргэдийнхээ санал санаачлагаар ажиллах зам үлдэж байна” гэж онцлов.                                                                                             

 Архангай аймаг Л.Булган

Related news