Ус суваг ашиглалтынхан өвлийнхөн бэлтгэлээ базаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 21:47:14

2015 онд манай байгууллага 42 ажил төлөвлөж, 72,9 сая төгрөгийн урсгал засвар хийсэн гэж Ус суваг ашиглалтын “Ундарга” компанийн ерөнхий инженер З.Ганболд хэллээ.

Тарвуугийн голын эх үүсвэрийн станц, Халзангийн давааны цэвэр усан санд, Цэцэрлэг хотын нэгдсэн эмнэлэг, Наран төв, 24 айлын сууцын уулзварт, Тамир хорооллын шугамд шинээр халаалт сольж тавьснаар айлын төвийн төвлөрсөн цэвэр усыг ослын үед хэсэгчлэн хааж засвар үйлчилгээ хийх боломжтой болжээ. Цэвэр усан хангамжийн системд “Өргөлтийн станц-2”-ын резервуарыг төвлөрсөн шугамд холбож халаалттай болгож шугам сүлжээ болон цахилгааны бүрэн шинэчлэл хийж, төхөөрөмжүүдэд засвар хийжээ. Түүнчлэн 100 худгийн талбай даланг засч, зөөврийн 19 усан санг шланкаар хангажээ. Орон сууцнуудын гадна оруулагт халаалт тавьж, засварчдыг хөдөлмөрийн багажаар бүрэн хангажээ. Энэ бүхний үр дүнд ирэх өвлийг өнтэй давах бэлтгэл хангагджээ.      

                                                                                                               Архангай аймаг Л.Булган

Related news