Өнөөдрийн арилжаагаар таван компанийн хувьцаа өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-21 15:06:38

Өнөөдрийн  арилжаагаар  “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 29,440 ширхэг хувьцаа арилжсанаас таван  компанийн хувьцаа өслөө.

Харин 13  компанийн хувьцаа буурсан  бол 2 компанийн хувьцаа тогвортой байв. Тодруулбал “Монгол керамик” компанийн хувьцаа хамгийн өндөр буюу 12.50 хувиар өссөн бол “Э-Транс ложистикс” 1.27 хувь, “Мик холдинг” 0.67 хувиар  өслөө. Мөн өнөөдрийн арилжаагаар 3357 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжиж 310,824,074.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Б.Заяа

Related news