Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 70 ортой Хүүхдийн тасаг нээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2016-12-21 14:02:33

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн нэг давхарт 70 ортой Хүүхдийн тасаг шинээр нээжээ.

Хүйтний улиралд бага насны хүүхдийн дунд ханиад томуу их гардаг тул тус дүүргийн нэгдсэн эмнэлэг ачаалал ихтэй байгаа юм. Тиймээс Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар шинэ тасаг нээж, дөрвөн эмч нэмэлтээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа аж. Мөн дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 50 ширхэг МУЗН-ээс 60 ширхэг эвхдэг ор, 60 ширхэг хөнжил гудас авч ашиглаж байна.

Түүнчлэн энэ сарын 16-нд НЗД С.Батболд болон холбогдох албаны хүмүүс тус эмнэлэгт ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нийт 8 сая 100 мянган төгрөгийн үнэ бүхий таван төрлийн тоног төхөөрөмж хандивлажээ.

Ч.Ариунболд

Related news