Агаарын бохирдол нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн 2016 оны хүхэрлэг хий болон азотын давхар ислийн хэмжилт шинжилгээний дүн гарчээ. Шинжилгээгээр агаарын бохирдол 2 жилийн өмнөх мөн үеэс 2 дахин нэмэгдсэн байна.
Хүхэрлэг хийн дундаж агууламж 0.010 мг\м3, харин азотын давхар ислийн агууламж 0.021 мг\м3 гарчээ. Эдгээр үзүүлэлтүүд нь нэгдүгээр сард улам нэмэгддэг бөгөөд энэ нь аймгийн уурын зуухнуудын түлж байгаа нүүрстэй холбоотой гэж үзэж байна. Аймгийн халаалт дулааныг хариуцдаг "Булган мээж" ОНӨХХК нь Өвөрхангай аймгийн "Баян тээг" ХХК-ийн нүүрсийг түлшинд хэрэглэж байгаагаас их бохирдол үүсгэж байгааг онцоллоо. Уг нь илч сайтай, үнс бага гардаг нүүрс гэнэ.
Дархан-Уул аймгийн Шарын голын уурхайн нүүрсийг хэрэглэж байсан боловч илч муутай, тээж авчрахад төмөр зам, автомашин гэсэн дамжилгаар ирдэг, айл өрх албан газруудыг халаахдаа муу, үнс нурам их гардаг юм байна. Ид өвлийн хүйтэнд агаар бохирдуулдаг энэхүү нүүрсээ түлж, хаврын эхэн сар гармагц Дархан-Уул аймгаас нүүрсээ татахаар төлөвлөж байна.
П.Батням