Авлигачдыг хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцохыг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-12-20 14:46:56

МОСКВА./TASS/. Гондурас улсын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Рафаэль Кальехас, Хойд, Төв Америк болон Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны /КОНКАКАФ/ тэргүүн асан Хавит Банегас нарыг хөлбөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцохыг насан туршид нь хориглох тухай шийдвэрийг Олон улсын Хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ гаргасан байна. Энэ хоёр хүн авлигын хэрэгт холбогдсон ажээ.

Маркетингийн эрх болон хөлбөмбөгийн тэмцээнийг дамжуулах эрхийг худалдах явцад гарсан авлигын хэрэгт Кальехасыг буруутгаж байсан бөгөөд тэрбээр Нью-Йоркийн шүүхэд гэм буруугаа хүлээжээ. 1990-1994 онд Гондурас улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Кальехас 2011-2015 онд Гондурасын Хөлбөмбөгийн холбоог удирдаж байв.

Харин 2015 оны 4 дүгээр сард Нью-Йоркт болсон шүүх хурлын явцад ФИФА-гийн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Хавит Банегас бусдыг луйвардсан, рекэтлэсэн, шүүх ажиллагаанд саад учруулсан хэрэгт буруутай гэдгээ хүлээсэн ажээ. Тэрбээр одоо 950 мянган долларын торгууль төлөх юм.

Х.Сарнай

Related news