Своп хэлцлийн саналыг Монголбанк  100 хувь биелүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-20 14:13:36

Гадаад валютын дуудлага худалдаанд Монголбанк 2489.00 төгрөгийн нэг ханшаар 16.0 сая ам.долларыг зах зээлд нийлүүллээ.

Өнөөдрийн дуудлага худалдаанд банкууд 2488.50 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 30.4 сая ам.доллар, 355.11 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 59.5 сая юань худалдан авах санал  ирүүлжээ. Харин своп, форвард арилжаагаар банкууд 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк  100 хувь биелүүллээ.

 Б.Заяа

Related news